Улаанбаатарын 7 салбарт пицца хүлээж байна.Пицца салбарууд →
Бизнесийн түншлэл

Өргөжин тэлж буй брэндтэй
ирээдүйгээ бүтээе.

Mom's Touch-ийг Монгол даяар өргөжүүлэх түншүүдийг хайж байна. 20 жилийн туршлагатай брэнд, олон улсын стандарт, нэгдсэн логистикийн дэмжлэг.

1,500+
Дэлхий даяар салбартай
18
Улаанбаатар хотод салбартай
20
Жилийн түүхтэй
5
Дүүргийг хамарсан
Манай боломж

Тасралтгүй өсөж буй тэргүүлэгч брэнд.

Mom's Touch нь дэлхийн 1,500 гаруй салбартай тахианы бургерын тэргүүлэх брэнд бөгөөд Азийн хамгийн хурдацтай өсөж буй QSR франчайзуудын нэг юм. Зөвхөн Улаанбаатарт хоёр жил хүрэхгүй хугацаанд 18 салбар нээсэн.

Бид Mom’s Touch-ийн Монгол дахь давлагаанд нэгдэж, Улаанбаатар хот болон орон нутагт салбар нээх хүсэлтэй бизнес эрхлэгч болон байгууллагуудыг нээлттэй сонгон шалгаруулж байна.

01
Тогтмол сургалт
Манай баг франчайзийг үйлчилгээ, гал тогоо болон менежментийн сургалтаар хангахаас гадна заавар, зөвлөмжөөр хангаж, тасралтгүй дэмжин ажилладаг.
02
Ээжийн нууц жор
20 жилийн турш гурван тивд 1,500 гаруй салбараар туршиж, улам бүр төгөлдөржүүлсэн жор.
03
Нийлүүлэлт болон логистикийн нэгдсэн төв
Энэ нь бидний шинэхэн бөгөөд онцгой бүтээгдэхүүнийг хямд үнээр үр ашигтай, тогтвортой хүргэх гол түлхүүр юм. Манай ложистикийн системээр дамжуулан франчайзуудыг өдөр бүр хамгийн чанартай түүхий эдээр хангадаг бөгөөд энэ нь бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд хадгалах үндэс болдог.
04
Power BI шийдвэр гаргалт
Хэрэглэгчийн зан төлөв, борлуулалтын шинжилгээ, Power BI-д суурилсан өгөгдөл - үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах орчин үеийн менежментийн систем.
Хэрхэн бидэнтэй нэгдэх вэ?

Хүсэлтээс нээлт хүртэл, таван алхам.

  1. 01

    Хүсэлт

    Доорх маягтаар хүсэлтээ илгээнэ үү. Монгол дахь түншлэлийн баг хүсэлт бүрийг нэг бүрчлэн хянаж, таньтай эргэн холбогдох болно.

  2. 02

    Хэлцэл

    Таны туршлага, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээтэй танилцах уулзалт зохион байгуулна.

  3. 03

    Үнэлгээ

    Байршилтай танилцаж, санхүүгийн загвар боловсруулж, үйл ажиллагааны стандарт нийцлийг шалгана.

  4. 04

    Гэрээ байгуулах

    Франчайзын гэрээ байгуулж, манай баг үйл ажиллагаа, жорын сургалтыг явуулан, бэлтгэл ажлыг хангуулна.

  5. 05

    Нээлт

    Салбарын нээлтийг зохион байгуулж, манай нийлүүлэлтийн сүлжээ, үйл ажиллагааны баг цаашид таны франчайзыг тасралтгүй дэмжин ажиллана.

П. Бадамханд
Бодит түнш

Mom’s Touch франчайзлагчийн сэтгэгдэл

Mom’s Touch брэндийн талаар 2023 онд анх олж мэдсэн. Сонирхож судласны эцэст Metro Mall салбараа 2024 оны 6-р сард нээсэн. Төв оффисын баг салбарын дотоод заслаас эхлээд ажилчдыг сургах хүртэлх бүх бэлтгэлийг найдвартай, шуурхай гүйцэтгэж өгсөн тул салбараа амархан, хурдан нээж чадсан. Маркетинг, үйл ажиллагааны дэмжлэг тасралтгүй үргэлжилдэг учраас төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө анхны хөрөнгө оруулалтаа нөхөж, ашигтай ажиллаж эхэлсэн. Саяхан салбараа өргөтгөн Mom’s Touch & Pizza болгосон.
П. Бадамханд Mom’s Touch Metro Mall салбарын франчайзлагч
III Түгээмэл асуултууд

Гэрээ байгуулахаас өмнө мэдэх ёстой зүйлс.

Хүсэлт илгээхээсээ өмнө хамгийн их асуудаг асуултуудын хариуг доор уншина уу.

01 Mom’s Touch ресторан нээхэд хэр их хөрөнгө шаардлагатай вэ?

Стандарт 100 м² Mom’s Touch салбар нээх нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор $125,000. Үүнд франчайз төлбөр, тоног төхөөрөмж, дотор засал, хаяг тэмдэг, эхний бараа материал болон нээлтийн маркетинг багтана. Үнэлгээ байршил, талбайн төлөв байдал, дотор заслын түвшингээс хамаарч өөрчлөгдөж болно.

02 Анхны франчайз төлбөр болон тогтмол төлбөрүүд хэд вэ?
  • Анхны франчайз төлбөр - $20,000 - гэрээ байгуулах үед нэг удаа.
  • Роялти - сарын нийт борлуулалтын 4.5%.
  • Маркетингийн сан - сарын нийт борлуулалтын 0.5%.

Тогтмол төлбөрүүд нь шинэ цэс боловсруулах, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, үндэсний хэмжээний брэндийн сурталчилгааг санхүүжүүлдэг.

03 Сургалт хэр удаан үргэлжилдэг вэ?

Шинэ франчайзи болон удирдах багийн гишүүд 2 долоо хоногийн сургалтад заавал хамрагдана. Сургалт нь Улаанбаатар дахь ажиллаж буй Mom’s Touch салбарт танхимын хичээл (брэндийн стандарт, үйл ажиллагаа, санхүүгийн удирдлага) болон практик гал тогооны бэлтгэлийг хослуулан явагдана. Нээлтийн өмнө заавал шаардлагатай бөгөөд франчайз төлбөрт багтсан. Жил бүр давтан сургалт зохион байгуулдаг.

04 Хүсэлт өгснөөс эхлээд нээлт хүртэл хэр хугацаа шаардагдах вэ?

Дундаж хугацаа 3-4 сар. Гэрээ байгуулахаас өмнө таны санал болгосон байршил Mom’s Touch-ын зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

  • Хүсэлт болон анхны шалгуур.
  • Уулзалт болон санхүүгийн нягтлал.
  • Байршлын зөвшөөрөл, гэрээ байгуулах.
  • Дотор засал, сургалт, нээлтийн өмнөх бэлтгэл.

Урьдчилан зөвшөөрөгдсөн байршил байгаа бол хугацаа богиносдог.

05 Ямар туршлага, чадвар шаардлагатай вэ?

Ресторан эрхэлсэн өмнөх туршлага шаардлагагүй. Бид дараах шинж чанарыг чухалд үздэг:

  • Бизнесийн эсвэл менежментийн нотлогдсон туршлага.
  • Бизнесээ өөрөө хариуцан удирдах (өмчлөгч-удирдагч загвар) идэвхтэй оролцоо.
  • Брэнд болон харилцагчдын өмнө хариуцлага хүлээх удаан хугацааны амлалт.

Олон салбар эзэмших болон бүсчилсэн хөгжлийн түншлэлийн хувьд олон цэг ажиллуулсан өмнөх туршлага шаардлагатай.

06 Нээгдсэний дараа Mom’s Touch ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Тогтмол үзүүлдэг дэмжлэгт дараах зүйлс багтана:

  • Нийлүүлэлтийн сүлжээ - тахианы мах, соус, сав баглааг тохиролцсон үнээр төвлөрсөн нийлүүлэлт.
  • Үйл ажиллагаа - тусгайлан хариуцсан зөвлөхийн зочлох, KPI шалгалт, нууц үйлчлүүлэгчийн хөтөлбөр.
  • Маркетинг - үндэсний хэмжээний кампанит ажил, улирлын цэсийн нээлт, бэлэн ашиглах боломжтой бүтээлч материал.
  • Судалгаа хөгжүүлэлт - дэлхийн 1,500+ салбарын сүлжээнээс шинэ цэс тогтмол боловсруулах.
  • Сургалт - ажилтны давтан сургалт, шинэ бүтээгдэхүүний сургалт.

Энэ хуудас нь танилцуулга зориулалттай. Эцсийн нөхцөлийг анхан шатны магадлалтын дараа танд хүлээн авах франчайзын баримт бичигт тусгана.

Хүсэлт илгээх

Та өөрийн төлөвлөгөөний талаар товч бичнэ үү?

Та төслийнхөө талаар товч мэдээлэл илгээнэ үү. Манай түншлэлийн баг ажлын 2 өдрийн дотор таньтай холбоо барих болно. Байршил болон нээхээр төлөвлөж буй хугацааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл бид илүү хурдан ажиллах боломжтой.

Таныг Mom’s Touch-ийн гэр бүлд уриж байна
Хүсэлт илгээх.
Та төслийнхөө талаар товч мэдээллийг илгээнэ үү. Манай түншлэлийн баг ажлын 2 өдрийн дотор таньтай холбоо барих болно.

Мөн marketing@momstouch.mn хаягаар шууд и-мэйл илгээх боломжтой.

Хүргэлт
Захиалах Tok Tok Захиалах UB Eats